Байгаль орчинFocus

Хятадын зүүн хойд хэсэгт улбар шар өнгийн түгшүүр зарлав

Хятадын зүүн хойд хэсгээр  өнгөрөгч даваа гарагт анхны их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас сургуулиудыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон байна.

Хэйлунцзян мужийн төв Харбин хотын томоохон хурдны замуудыг хааж, нислэгүүдийг цуцалсан гэж Хятадын төрийн телевиз CCTV мэдээллээ.

Мөн Мөрөн болон хөрш зэргэлдээ Ляонин, Өвөрмонгол мужуудад бага сургуулиудын хичээлийг цуцалжээ.

Хэйлунжан дахь биеийн тамирын заал хэсэгчлэн нурж, гурван хүн дарагдсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.

Цаг уурын төвөөс мөн хугацаанд орсон цас “түүхэн дээд түвшнээс давах” магадлалтай гэж мэдэгдсэн. Учир нь хүчтэй цасан шуурга Өвөрмонгол, Хармөрөн, Жилин, Ляонин мужуудын зарим хэсэгт үргэлжилж, зарим газарт 20 см хүрэх төлөвтэй байгаа аж.

Хятадын цаг уурын албаныхан улбар шар өнгийн түгшүүр зарласан нь дөрөв дэх шатлалын хоёр дахь түвшний өндөр үзүүлэлт юм.

Ойрын өдрүүдэд Хятадын ӨМӨЗО, Жилин, Хармөрөн мужуудын өндөр хэсэгт 30 см-ээс их цас орох төлөвтэй байна. Тухайлбал, Шэньян хотод өдөртөө тэгээс бага хэмтэй байх төлөвтэй байгаа бол шөнөдөө агаарын температур жилийн туршид хэвийн хэмжээнээс 10 хэмээс доош буюу -12 хэм хүртэл буурах төлөв гарчээ.

Мөн энэ долоо хоногийн сүүлчээр зүүн Хятадын ихэнх нутаг болон хөрш зэргэлдээх нутгаар Сибирээс урагш чиглэсэн их хэмжээний хүйтэн агаарын даралт дайран өнгөрөх төлөвтэй байгаа бөгөөд Хятадын зүүн хойд нутгийн зарим хэсэгт шөнөдөө -20 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгааг мэдээллээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/

Орчуулсан Б.Гэрэлзаяа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close