атүтFocus

Улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдаа явуулна

Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдаа явуулахаар болжээ. Дуудлага худалдааг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд https://auction.transdep.mn/ цахим хаягаар явуулах юм байна.

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:

  • 000А, АААА дугаар-2,000,000 /хоёр сая төгрөг/;
  • 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар-500,000 / таван зуун мянган төгрөг/;
  • 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг

Дуудлага худалдаанд оролцогч тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй.

Дуудлага худалдааны бүртгэл:

  • Оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдөрт 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу/

Худалдан авах гэрээний нөхцөл:

  • Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын 5 өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close