Засгийн газарFocus

НДЕГ-ын даргаар Л.Мөнхзулыг томилжээ

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын/НДЕГ/ даргын албан тушаалд Л.Мөнхзулыг томилжээ.

Хуулийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарлаж, уг томилгоог хийсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Л.Мөнхзулд үүрэгт ажлыг хүлээлгэж өгчээ.

2022 онд Засгийн газрын хуралдаанаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүний оронд дээрх томилгоог хийсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close