ХАА-н салбарFocus

Төмс 91.2, хүнсний ногооны хураалт 79.6 хувьтай байна

10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 195.8 мянган га-гаас 293.6 мянган тонн үр тариа, үүнээс 185.9 мянган га-гаас 260.2 мянган тонн улаанбуудай, 16.6 мянган га-гаас 161.2 мянган тонн төмс, 10.7 мянган га-гаас 144.3 мянган тонн хүнсний ногоо, 52.3 мянган га-гаас 235.3 мянган тонн тэжээлийн ургамал, 64.7 мянган га-гаас 27.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

  • Үр тариа хураалт 60.5 хувь,
  • Төмс хураалт 91.2 хувь,
  • Хүнсний ногоо хураалт 79.6 хувь,
  • Тэжээл хураалт 51.4 хувьтай үргэлжилж байна.

2023 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар,

22-нд Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр,

19-нд нутгийн зүүн хэсгээр  зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ.

20-ноос ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close