ОнцлохЧөлөөт цаг

“Ulaanbaatar-Photo Week-2023” үзэсгэлэн тав дахь өдрөө үргэлжилж байна

Соёлын яамны санаачилгаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулж буй “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдрүүдэд гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 орчим байгууллагын 190 гаруй гэрэл зурагчид Монголын гэрэл зураг ямар түвшинд хүрч, дэлхийн хөгжлийн аль түвшинд явааг харуулж байгаа юм.

“Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”, “Монцамэ”, “Гамма” болон бусад хэвлэл мэдээллийн гэрэл зургийн агентлагууд, “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын  нэгдэл, Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг, спортын гэрэл зурагчид, “Хүрээлэн”, баримтат зургийн “Батзориг сан”, өв соёлын “Эгэл” төсөл хэрэгжүүлэгчид, олон улсын гэрэл зурагчид, гэрэл зургийн үйлчилгээ эрхэлдэг студи, клуб, компани, хувь хүмүүс, сонирхогчид оролцож, шилдэг бүтээлүүдээ дэлгэж, олон нийтийг мэдээлэл, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх ажлыг хийж байна.

Хоёр дахь өдөр нь Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нэрэмжит өдөрлөгөө хийсэн бол өнөөдөр “Хүрээлэн”, “Эгэл” төслүүдийн танилцуулга мэдээллээр үргэлжилж байгаа юм. “Хүрээлэн” төслийн алдарт гэрэл зурагчин У.Ганбаяр “Амьд ертөнц байгаль, зэрлэг амьтдын гэрэл зургаа хөгжүүлэхийн төлөө хамаг хүч хөдөлмөрөө зориулна. Хүрээлэн төслийнхөө хүрээнд 8 жилийн туршид хийсэн бүтээлдээ зориулан 8 бүлэг бүхий нэг цаг орчмын Морин хуурт зориулсан “Чуулбар” бичүүлсэн” гэдгийг онцолж байна.

Үзэсгэлэн маргааш буюу 2023.10.16-нд өндөрлөнө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close