НийслэлFocus

Энэ намар найман байршилд мод тарина

Намрын бүх нийтээр мод тарих өдрүүд жил бүрийн 10 дугаар сарын 10-16 ны өдрүүдэд үргэлжилнэ. Мод тарих өдрийг хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

Энэ намар дараах найман байршилд мод тарих ажлыг зохион байгуулах юм.

Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн
  • Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас
  • Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”
  • Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”
  • Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”
  • Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”
  • Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам
  • Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, “УБЗАА-Мод үржүүлгийн газар” мод тарихаар төлөвлөжээ.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close