Гадаад харилцааКино урлагОнцлох

Польш, Их Британи Улстай хамтран уран сайхны кино бүтээх талаар санал солилцов

Соёлын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл Польшийн нэрт зохиолч, аялагч Фердинанд Оссендовскигийн “Хүн, араатан, бурхад” номоос сэдэвлэсэн адал явдалт уран сайхны киног бүтээх “Wild Films” компанийн Михал Наркевич-Йодко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Хүн, араатан, бурхад” зохиол нь 1920 оны намар Монголд ирж, нутаг орны гайхам сайхан байгаль, ард түмнийх нь ёс заншлыг урнаар дүрсэлж, тухайн цагийн Монголын улс төрийн байдалд дэлгэрэнгүй дүгнэлт өгч, Дилов хутагт Б.Жамсранжав, Улиастайн сайд Чүлтэм бэйс, Богд хаан, Жалханз хутагт С.Дамдинбазар нартай уулзаж байсан талаар өгүүлдэг.

Тэгвэл энэхүү зохиолыг Монгол, Польш, Их Британи Улс хамтран уран сайхны кино бүтээх хүсэлтэй байгааг Польш Улсын “Wild Films’ компанийн төлөөллийн зүгээс илэрхийллээ. Энэхүү уран сайхны киног 2024 оны 9 дүгээр сараас эхлэн 2 сарын хугацаанд Монгол Улсад зураг авалтаа хийж 2025 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.

Соёлын яамны зүгээс энэхүү төслийг судлан Монголын талаас “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн дагуу хэрэгжүүлэх ажлын уялдаа холбоог тогтоож, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.Бусадтай хуваалцах

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close