театрСурвалжлагаФото сурвалжлагаFocus

Та анхны харцаар дурлаж чадах уу…

Жижигхэн хэдий ч үзэсгэлэнтэй Монгол Улсын Хүүхэлдэйн театрт хүн бүр “ХАЙРЫН ВИЗ”-ээ даруулахаар догдлол дүүрэн суудлаа эзэлжээ.

Эхэлснийг мэдэгдэх хонх дуугарахад хачин харагдах хэдий ч өөрсдөд нь тунчиг зохисон урт хар оймс болон богино хар банзал, цагаан цамцыг цэмцийлгэн өмссөн зөөгч боловуу гэмээр 2 залуу гарч ирэн, үзэгч бидний хүсэн хүлээсэн “Хайрын виз”-ийг дарж өгөх нь тэр.

17 жилийн дараа М. Батболд найруулагчийн шинэчилсэн найруулга, тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр дахин тайзнаа гарч буй Ц. Балдоржийн зохиол “Хайрын виз” уянгын драмын жүжгийн багахан хэсгийг дурьдахад ийм байна.

Үүнээс цаашид өрнөх хөгжилтэй хийгээд нэгийг бодогдуулах олон адал явдлыг үзэгч таньд үлдээе.

Та анхны харцаар дурласан залуудаа шууд итгэж найдаж, тэр дороо гэрлэлтээ батлуулж чадах уу? Энэ асуултын хариултыг 9 дүгээр сарын 29-нөөс эхлэн ердөө зургаахан хоног тоглогдох эл жүжгээс олж мэдээрэй гэж хүсье.

О.Чинболор        П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close