Франц улсын залуу архитекторуудтай уулзав
БНФУ-ын Парис Ла Вилет Архитектурын их сургууль, ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн профессорууд болон оюутнууд Улаанбаатар хотын хотжилтын үйл явц, хот төлөвлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хамтарсан судалгааны ажил хийжээ.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын захиргаа болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай “Улаанбаатар хотын архитектур болон хотжилт” сэдвийн хүрээнд уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Улаанбаатар хотын хувьд Францын Парис хотын Paris Habitat орон сууцны байгууллагатай хамтын ажиллагаатай ажилладаг. Тус хотын түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны тогтолцоо, ногоон орон сууцны технологийн талаар туршлага судлах Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломжийн талаар хамтран ажиллаж байгаа.
Парис хот бол хот байгуулалт, архитектурын хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг хотуудын нэг юм.