Хүүхдийн төлөөх Итгэл Найдварын Алхалт (Children’s Walk for Hope) нь Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас (КНХС) жил бүр зохион байгуулдаг хандивын арга хэмжээ бөгөөд энэ удаад 2023 оны 09-р сарын 24-ны өдөр болно.
Энэ жил бид хүүхдийн бие махбодын хүчирхийллийн эсрэг 1.5км, 3км болон 5км гүйлтийг зохион байгуулах бөгөөд эхний 3 байранд орсон хүмүүсийг КНХС-ийн уран хүүхдүүдийн урласан бэлэг хүлээж байна.
Арга хэмжээнээс босгосон бүх хандивын 80%-ийг эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд, 20%-ийг нярайн асрамж, халамжийн төвд зориулна.
“Хүүхдийн төлөөх Итгэл Найдварын Алхалт” арга хэмжээнд хэрхэн оролцох вэ?
- Дараах холбоосоор орж бүртгүүлнэ: http://bit.ly/CWFH2023
- Бүртгэлийн хураамж: 20,000₮
- Хураамжаа манай байгууллагын данс руу шилжүүлнэ: Дансны нэр: Кристина Нобелийн Хүүхдийн Сан
- Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк Төгрөгийн данс: 404037001
- Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар, гүйх урт
- 2023 оны 09-р сарын 24-ний өглөө Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд хүрэлцэн ирж оролцоно.
Та өөрийн гэр бүл, найз нөхдөө уриалан хүүхдийн биеийн хүчирхийллийн эсрэг гүйхийн сацуу өөрийн эрүүл мэндэд хувь нэмрээ оруулаарай.