НийслэлFocus

Тендерт оролцохыг урьж байна

Огноо:2023 оны 09 дүгээр сарын 01
Зээлийн дугаар ба нэр:EIB FI83873: “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр – 3”
Гэрээний дугаар ба нэр:SHFP: ШАР ХАД ДЭД ТӨВИЙН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН СУВГИЙН АЖИЛ
Тендер хүлээн авах эцсийн хугацаа:2023 оны 10-р сарын 03-ны өдрийн 15:00 цаг/Улаанбаатарын цагаар/

1. Монгол Улсын Засгийн газар Европын хөрөнгө оруулалтын банк (цаашид “ЕХОБ” гэх)-наас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-3”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендерийн шалгаруулалт нь ЕХОБ-ны эрх бүхий орны харьяат тендерт оролцогчдод нээлттэй байна.

2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос SHFP: Шар хад дэд төвийн үерийн хамгаалалтын сувгийн ажил (цаашид “ажил” гэх)-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

3. Энэхүү тендерийн шалгаруулалтыг ЕХОБ-тай зөвшилцсөний дагуу АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.

4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

  • Санхүүгийн чадавхын одоогийн байдлыг харуулах зорилгоор 4 жилийн (2019, 2020, 2021, 2022) аудитын дүгнэлтээр баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь аль нэг гурван жилд эерэг буюу ашигтай байвал зохино.
  • Сүүлийн 4 жилд (2019, 2020, 2021, 2022 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 4 тэрбум төгрөг байх;
  • САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 360 сая төгрөг байх;
  • Сүүлийн 4 жилд (2019, 2020, 2021, 2022 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 900 сая төгрөгөөс доошгүй байх;
  • Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:

Барилга, хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай.

  • БА-3.2 Усны барилга, байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил 

Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.

Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.

5. Сонирхсон тендерт оролцогч нь procurement@ub-subcenter.mn. цахим хаягт хандан бичгээр хүсэлт гаргаж, 350,000.00 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийгтөлcөн баримтын хамт илгээснээр тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авна. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ.

7. Тендерийг доорх хаягаар

  • Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр

Соёлын төв өргөө, 404 тоот өрөөСүхбаатар дүүрэг, 8-р хороо Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14200 Moнгол Улс

Утас:+976 70003099

  • тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ өмнө,
  • тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.

Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15:05 цагт тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close