2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийн Боловсрол, шинжлэх ухааны сайд батлан гаргажээ.
Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол ирж буй хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр болж буйгаар онцлог байна.
Шинэчлэгдсэн хичээлийн жилийн бүтцийг харвал ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 1-6-нд буюу нэг долоо хоног амарна.
Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.