БоловсролFocus

Тээврийн эдийн засагч мэргэжлээр суралцаарай

Зам, тээврийн  салбарт олон бүтээн байгуулалт өрнөж,  тэр дундаа үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж, агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хүний нөөцдөө бодлогоор анхаарч, гадаад дотоодын их сургуулиудад бэлтгэх ажлыг санаачлан, эхлүүүллээ. 

Энэхүү санаачилгын хүрээнд зам тээврийн салбарын тулгамдаж буй асуудлуудын нэг болох зах зээлд эрэлт, хэрэгцээтэй байгаа ур чадварыг олгох зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам болон Санхүү эдийн засгийн их сургууль хамтран Тээврийн эдийн засагч хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Хөтөлбөр нь зам тээврийн төлөвлөлт, санхүүжилт, үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх олон улсын стандартад нийцсэн тээврийн эдийн засагч мэргэжилтэнг СЭЗИС-ийн багш, салбарын экспертүүдтэй хамран хэрэгжүүлэхээрээ онцлог юм.

Тээврийн салбарын өртөг, тооцоо, менежмент хийхэд шаардлагатай мэргэжлийн ур чадварыг салбарын экспертүүдтэй хамтарсан сургалт явуулна.

Эдийн засаг, санхүү, бүртгэл, мэдээллийн систем, менежментийн мэргэжлийн мэдлэгийг тээврийн салбарын бодит жишээнд тулгуурлан сургалт явуулна. 

Ажлын байранд шаардлагатай асуудал шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээ, харилцаа, баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх багаар ажиллах гэх мэт зөөлөн ур чадварыг олгоно.

Ажлыг бус цагаар суралцаж, мэргэжлийн багш болон салбарын экспертүүдээс суралцах, туршлага солилцох, онолын мэдлэгийг практик буулгах боломжийг бүрдүүлнэ.

Элсэгчдэд дараах шаардлагын аль нэгийг хангасан байна

-Их, дээд сургуульд идэвхтэй суралцаж байгаа 90-ээс дээш кредит судласан оюутан

-Бакалаврын зэрэгтэй байх

Элсэлтийг 2023 оны наймдугаар сарын 25-н хүртэл, СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудас /admission.edu.mn/-аар авна. 

Орой болон бямба гарагийн хөтөлбөр нь улирлааар элсэлт авна.

Элсэлтийн ярилцлага цахим хэлбэрээр явагдана. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close