Орон нутагFocus

Голын эрэг дагуу буухгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Сэлэнгэ, Хэрлэн, Ерөө голуудын эхээр, Балж гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна.

Хэнтий нуруунаас усжих Ерөө /Ерөө сум/ Хэрлэнгол /Мөнгөнморьт, Өндөрхаан сум/Туул гол /Улаанбаатар, Алтанбулаг / орчимд үерийн түвшинг 15-55см, Сэлбэ гол/Санзай, Дамбадаржаа/, Хангай нурууны арын Онги гол /Сайхан-Овоо/ Хөгшин-Орхон/Хархорин/ орчимд үерийн түвшинг 5-30см тус тус давсан хэвээр байна.

Харин Хангай нуруунаас усжих Орхон гол /Орхонтуул/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 10-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 27-нд Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд 15 см  нэмэгдэх хандалгатай байна.  Мөн төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай бороо орно.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close