Орон нутагFocus

Баталгаатай гүүр гарамаар зорчихыг анхаарууллаа

Орхон гол Сэлэнгэ аймгийн Орхон сум, Үүр гол Цагаан-Үүр сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна.

Хэнтий нуруунаас усжих Хараа гол /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Мөнгөнморьт, Багануур орчимд/, Онон гол /Дадал сум орчимд/, Хангай нурууны арын Орхон гол /Өлзийт сум/, Сэлэнгэ мөрөн /Сүхбаатар хот/, Зэгстэй гол /Өлзийт сум/, Онги гол /Сайхан-Овоо/, орчимд үерийн түвшинг тус тус 10-65 см давсан байдалтай  байна.

Харин Хангай нуруунаас усжих Орхон гол /Сайхан сум болон Сүхбаатар хот орчимд/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Хэрлэн гол /Өндөрхаан сум/ , Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна.

Цаашид: Маргааш буюу 7 дугаар сарын 20-ны өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр аадар бороо орно.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close