Байгаль орчинFocus
Ойрын өдрүүдэд түр зуурын аадар орох эрсдэлтэй байна
Ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, түр зуурын хүчтэй аадар бороо орох эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж буй. Нийслэлийн Онцгой байдлын газар(ОБЕГ)-ын алба хаагчид өдөр бүр Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн дараах сэрэмжлүүлгийг хүргүүллээ. Үүнд:
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
- Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
- Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
- Голын эрэг дагуу байрласан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах, гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар