НийгэмFocus

Нийтийн тээврийн 6 чиглэлийг түр өөрчлөв

Нийслэлд сүүлийн өдрүүдэд бороо үргэлжлэн орж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн маршрутуудыг түр өөрчилж байна. Үүнд:

  • Ч:10-“Ганц худаг-Баянмонгол хороолол-ТЭЦ 3” чиглэлийг “Баян Монгол” хорооллоос “Хүннү”-гийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,
  • Ч:32б-“Офицеруудын ордон-ТЭЦ 3” чиглэлийг “Баянмонгол” хорооллоос “Хүннү”-гийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,
  • Ч:42-“Сүлжмэл-Нарны-Зайсан” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр баруун эргэж Зайсангийн гудамж руу нэвтрэх,
  • Ч:56- “Архивийн ерөнхий газар – “Буянт Ухаа 2” хороолол – 120 мянгат” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зүүн тийш зорчин “Хүннү”-гийн гудамж И-март дэлгүүрийн урд буцаж эргэх,
  • Ч:61- “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат- “Алтай хотхон” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зорчин 120 мянгатын уулзвараар хойш эргэн Энхтайваны гүүр давах,
  • Ч:71” “Дүнжингарав- “Баян Монгол” хороолол-“Хүннү 2222”-120 мянгат-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийг “Хүннү”-гийн гудамжаар зорчуулан 120 мянгатын уулзвараар Академийн гудамж руу нэвтрүүлэн тойруулахаар зохицуулж буй талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close