УИХ-ын чуулганы /2023.06.30/ хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийг баталснаар дараах өөрчлөлтүүд гарах юм. Үүнд:
- Хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжих эрх зүйн үндсийг тавилаа.
- Тэтгэврийн шударга тогтолцоо бий болж, төлсөн хэрээрээ үр шимийг нь хүртдэг эрүүл тогтолцооны суурь тавилаа.
- Удаан жил тогтвортой ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн иргэд илүү тэтгэвэр авна,
- Ажиллаж байсан үеийнхээ цалинтай дүйцүүлэн бодсон тэтгэвэр авах боломжтой.
- Тэтгэврийн бодлого улс төрөөс ангид байж, үнийн өсөлттэй уялдуулан тэтгэврийг жил бүр нэмнэ.
- Иргэн бүр нэрийн дансандаа мөнгөн хуримтлалтай болж, ирээдүйд ипотек, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулна.
- Хувийн, нэмэлт тэтгэврийн тогтолцоотой болно.
- Тэтгэвэр бодох дараалсан долоон жилийг таван жил болгоно.