Засгийн газарWorldОнцлох

Токио, Осакa хотод “Хурдан” цэгийн үйлчилгээ нэвтрүүллээ

Япон улсад Монгол улсаас 17 мянга орчим иргэд оршин сууж байна. Эдгээр иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, төрийн үйлчилгээг авахтай холбоотой аливаа саад бэрхшээлийг арилгах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Токио хотод байрлах элчин сайдын яаманд, Осака хот дахь ерөнхий консулын байранд тус тус “Хурдан”төрийн үйлчилгээний цэгийг нээлээ.

Ингэснээр Хилийн чанадад 5 улсад 9 цэгт, Улаанбаатар хотод 43 цэгт, Орон нутагт 55 цэгт төрийн үйлчилгээг операторын горимоор хүргэх “Хурдан” цэгүүд байгуулагдаад байна.

Иргэн та Монгол улсад болон хилийн чанадад өөрт ойр байрлах “Хурдан” цэгээс төрийн 94 төрлийн лaвлагаа тодорхойлолт, 55 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 291 төрлийн олон шатлалт үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй авах боломжтой юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close