Засгийн газар

Стивен Каргбо итгэмжлэх захидлаа гардууллаа

НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч бөгөөд бүсийн захирал Стивен Каргбо Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт энэ сарын 22-ны өдөр итгэмжлэх захидлаа гардууллаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагыг төлөөөлж манай улсыг хариуцах төлөөлөгчөөр томилогдсон Стивен Каргбо-д баяр хүргэж, Монгол Улс тус байгууллагад 1985 онд гишүүнээр элссэнээс хойш ЮНИДО-гийн зүгээс хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрүүд манай улсын эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын өсөлтөд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон дурдав.

Түүнчлэн Монгол Улс, ЮНИДО-гийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх Стратегийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичиг (SCF 2021-2025)-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Стивен Каргбо Монгол Улсыг хариуцсан НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөгчөөр томилогдсондоо баяртай буйгаа илэрхийлээд тус стратегийн баримт бичгийг үр ашигтай хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллахаа нотлов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close