ОнцлохЭрүүл мэнд

Иргэн Л: Нэгэнт сүрьеэгээр өвчилсөн болохоор хурдан эдгэрэхийг л хүссэн

Би сүрьеэгээр 2018 онд өвдсөн. Яг 14 хоног тасралтгүй ханиалгаад бага зэргийн халуураад байсан тул эмчийн зөвлөснөөр цээжний зураг авахуулж сүрьеэтэй гэдгээ мэдсэн. Хаанаас хэнээс авсан нь тодорхойгүй маш их бухимдалтай байсан. Гэр бүлийнхэндээ маш их санаа зовсон. Аав ээж, эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг тул тэд нартаа халдвар тараачих бий гэж их эмээж шаналж байсан.

Миний хувьд эмчилгээний явцад хамгийн хүндрэлтэй зүйл нь эмийн гаж нөлөө байсан. Бөөлжих, толгой өвдөх,  хэвлийгээр өвдөх, хамраас цус гарах, толгой эргэх, үе мөч өвдөх гэх мэт гаж нөлөө маш олон өдөр илэрч байсан нь зарим үед шантармаар болгож байсан. Энэ үед эмчилгээ хийж байсан эмч нар болон дүүргийн сүрьеэгийн диспансерийн эмч нар маань их сайн тусалж дэмжсэн.

Тэгээд 18 сар таслалтгүй эмэн эмчилгээ болон тариа хийлгэж байсан. Ер нь сүрьеэгээ урьдчилан сэргийлэхийн тулд бараг ханиалгаж байгаа хүнээс хол баймаар юм уу гэж бодсон. Урьд нь хамаатан садан эргэн тойрны нэг ч хүн өвчилж байгаагүй болохоор эхэн үедээ хэцүү байдаг байсан. Тэгээд нэгэнт сүрьеэгээр өвчилсөн болохоор эм тангаа цаг тухайд нь ууж хурдан эдгэрэхийг л хүссэн дээ.

Сүрьеэ өвчний талаар зөвлөгөө, мэдээллийг ХӨСҮТ-ийн 7277-9090 дугаарт хандан мэргэжлийн эмчээс аваарай.

Arslan.mn
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close