БоловсролFocus

Боловсролын байгууллагуудын номын фондыг баяжуулна

Азийн сан “Азид зориулсан ном” хөтөлбөрийг Монгол Улсад 1994 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд анагаах ухаан, бизнес, санхүү эдийн засаг, хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих зорилготой олон нэр төрлийн номыг хандивласаар ирсэн.

Тус хөтөлбөрийн хүрээнд мөн боловсролын байгууллагуудын номын фондыг баяжуулан, бага насны хүүхдүүд, өсвөр насныхан, залуучууд болон насанд хүрэгчдийн боловсролыг дэмжих зорилгоор анагаах ухаан, бизнес, эдийн засаг, уран зохиол, хүүхдийн, танин мэдэхүйн чиглэлийн 2500 орчим номыг НЗДТГ-т хүлээлгэн өглөө.

Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кейниг “Азид зориулсан ном” хөтөлбөрийн сүүлийн номын хандивыг энэ онд хийж дуусах бөгөөд үүгээр тус хөтөлбөр хаагдаж байгааг онцолсон юм.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү ном хандивлаж буй Азийн сангийн хамт олонд талархал илэрхийлж, тус номуудыг Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагааг дэмжин өгч байгааг уламжиллаа. Хандивлаж буй номууд бүгд шинэ бөгөөд “Азийн сангийн Азид зориулсан ном, зарж борлуулахыг хориглоно” тэмдэглэгээтэй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close