Тамирчдын амжилтОнцлох

Б.Занданбат чөлөөт бөхийн АШТ-ний хүрэл медаль хүртлээ

Кыргызстаны нийслэл Бишкек хотод болж буй чөлөөт бөхийн “U17” насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Таван хан ноён” клубийн тамирчин Батсайханы Занданбат хөвгүүдийн 60 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр өчигдөр үдээс өмнө тэгшитгэлийн барилдаанд Иракын Абдулазеез Аль Хайдериг 6:0-ээр, шөвгийн наймд Японы Котэцү Кюүдэнийг 11:1-ээр ялсан ч хагас шигшээд Ираны Саид Голамхассан Пирдаянд 4:8-аар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шамшиддин Жумабоевыг 11:0-ээр яллаа.

Б.Занданбат Бишкекийн дэвжээнээс манай улсын өсвөрийн бөхчүүдээс цорын ганц хүрэл медалийг хүртэж байна. Өнөөдрөөс U23 насны өрсөлдөөн сонгомол бөхийн төрлөөр эхэлнэ.

Эх сурвалж: MGL SPORT

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close