ЯрилцлагаатүтОнцлох

Х.Золжаргал: Шинэчилсэн бүртгэлд 1,087,255 тээврийн хэрэгсэл хамрагдаад байна

Зам тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан Хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээний тухай 2023.03.03-ны өдрийн А/57/48 тоот тушаал, ЗТХСайдын 2023.02.27-ны өдрийн Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах энэхүү ажлын хэрэгжилтийн биелэлтийг 14 хоног тутам шинэчлэн гаргаж ЗТХЯ-ны ТЗУГ-т, 7 хоног бүр АТХБЗГ-т албан бичиг болон цахимаар хүргүүлэн ажиллаж байна. Энэ талаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэсийн Ахлах мэргэжилтэн Х.Золжаргалаас тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах ажил хэдэн хувьтай байна вэ?

-Улсын хэмжээнд нийт 1,264,542 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдахаас 2023.05.31-ний өдрийн байдлаар 1,087,255 тээврийн хэрэгсэл буюу  85,98% нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна. Тодруулбал,

  • 846,174 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан,
  • 150,647 тээврийн хэрэгсэл 5 аас дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй шалтгаанаар хасагдсан,
  • 13,740 тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хүсэлтээр хасагдсан,
  • 10,469 тээврйн хэрэгсэл түр журмын хүрээнд хасуулах хүсэлт өгсөн
  • 64,078 тээврийн хэрэгсэлийн өмчлөгч эзэмшигчтэй холбогдож учир байдлыг нь тодруулсан,
  • 2,145 тээврийн хэрэгсэл нотариатын гэрээ хийсэн боловч бүртгэлийн байгууллага дээр өмчлөгчийн бүртгэл /шилжилт хөдөлгөөн/ хийгдээгүй байна.

-Иргэдийн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл хийлгэхдээ анхаарах зүйлсийн талаар тодруулбал?

-Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа мэдэх ёстой хэдэн зүйл бий. Юуны өмнө таны тээврийн хэрэгсэл сүүлийн 1-4 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй татвар торгуулиа төлөөгүй байгаа бол техникийн хяналтын үзлэгтээ хамрагдаж мэдээллээ шинэчлүүлэх хэрэгтэй. Магадгүй таны тээврийн хэрэгсэл цаашид ашиглах боломжгүй болсон бол тээврийн хэрэгсэлээ бүртгэлийн сангаас хасуулах хүсэлтээ өгөхөд болно.

Шинэчилсэн бүртгэл явагдах хугацаанд бүртгэлээс хасах ажлыг аль болох хялбар байдлаар зохион байгуулах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журман”-ндаа өөрчлөлт оруулсан. Өмнө нь иргэд хүсэлт, татвар, торгууль төлсөн баримт, гэрчилгээ, улсын дугаар хураалгаж үйлчилгээний хөлс төлдөг байсан. Харин одоо зөвхөн хүсэлт аваад л тээврийн хэрэгслийг хасах ажлыг түргэн шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

-Тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан иргэн, ААН-д үүссэн байсан өр, татварыг асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахдаа хүсэлт аваад л хасч байгаа нь татвар торгуулийг тэглэж байгаа хэрэг биш, харин тухайн иргэн, ААН-н нэгжид өр болон үлдэнэ. Тиймээс ямар нэгэн өр төлбөртэй байгаа бол тэдгээрийгээ заавал төлөх ёстой. Хамгийн гол нь тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасагдсанаас хойш нэмж өр төлбөр үүсэхгүй, харин иргэн болон ААН байгууллагад дараа нь төлөх боломжийг олгож байгаа юм.

П.Наран

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close