МАНFocus

Ирэх VII сарын 1-нээс хүүхдийн мөнгийг бүрэн олгохыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа. МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар ирэх долоодугаар сарын 1-нээс бүх хүүхдэд 100 хувь олгохыг дэмжлээ. Мөн өнгөрсөн хугацаанд хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгохыг дэмжсэн байна.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгээд, намын бүлэгтээ өнөөдөр танилцууллаа. Бүлгээр хэлэлцэн дэмжсэн тул маргааш Засгийн газрын хуралдаанд оруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгохоор шийдвэрлэлээ.” гэв.

Уг асуудлыг ЗГ-ын хуралдаанаас эцэслэх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close