ХАА-н салбарFocus
Улаанбуудайн тариалалтыг нэмэгдүүлнэ
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 72.2 мянган га-д үр тариа, үүнээс 71.8 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс, 874 га-д хүнсний ногоо, 70 га-д малын тэжээл, 5.7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 80.7 мянган га-д тариалалт хийлээ. Ингэснээр үр тарианы тариалалт 18.4 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 19.5 хувь, төмс 10.5 хувь, хүнсний ногоо 7.0 хувьтай тус тус явагдаж байна.
Энэ онд нийт 393 мянган га-д үр тариа, үүнээс 369 мянган га-д улаанбуудай, 70 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж, 351 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ