МПМЭдийн засагОнцлох

Монполимет Групп Монгол Улсын “Топ-100” ААН-ийн нэгээр 16 дахь удаагаа шалгарлаа

Монполимет Групп 1992 онд байгуулагдсан бөгөөд 30 гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, улс орны дотоодын нийт бүтээгдэхүүн, татварын орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эдийн засгийн ачааг нуруун дээрээ үүрэлцэж яваа аж ахуйн нэгжүүдийн нэг.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийн жишиг стандартыг тогтоож, олборлогчоос нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү амжилттай шилжсэн үндэсний үйлдвэрлэгч юм. Бид энэ хугацаанд:

• Шууд болон шууд бусаар 2500 ажлын байр бий болгож, нийт татвар болон нийгмийн даатгалын шимтгэлд 100 орчим тэрбум төгрөг улсад төлсөн. Зөвхөн 2022 онд гэхэд 16 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

• Монцемент билдинг материалс ХХК-ийг авч үзвэл байгуулагдсан цагаасаа хойш орон нутаг болон улсын төсөвт 52 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа юм.

• Монцемент Билдинг Материалс ХХК үндэсний үйлдвэрлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 200 гаруй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. 2015 оноос хойш улсын болон олон улсын чанартай 20 гаруй томоохон бүтээн байгуулалтад оролцсон байдаг.

• Тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар 20 гаруй удаа шалгарсан. Байгаль орчны нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийж 300 мянга гаруй мод тарьж, ургуулан, Монгол Улсад анх удаа хүний гараар бүтсэн цэнгэг уст “Тосон нуур”-ыг байгуулж, биологийн олон янз байдлыг бүрдүүлэн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close