Идэвхтэй насжилтын төвийг байгуулах загварыг туршиж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн Хөгжлийн Банктай хамтран “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн Ахмад настан үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” бүсийн техник туслалцааны төсөл хэрэгжүүлж байна.
Тус төсөл нь Азийн улсад хэрэгжиж байгаагийн нэг нь Монгол улс бөгөөд Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн Ачлалт хүүхдүүд төрийн бус байгууллагыг сонгон Идэвхтэй насжилтын төвийг байгуулах загварыг туршиж байна.
Төслийн хүрээнд Дархан-Уул аймагт Идэвхтэй насжилтыг дэмжих төвийн мэдээлэл, лавлагаа, холбон зуучлах болон кейс менежментийн үйлчилгээний заавар боловсруулах сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, Азийн хөгжлийн банкны нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн,ТА9928 төслийн багийн ахлагч Меридит Вайз, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн хэлтсийн дарга Н.Цасчихэр нар нээлээ.
Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Герентологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болон Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн Ачлалт хүүхдүүд төрийн бус байгууллагын удирдлага, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Г.Жавзандулам, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, хороо дүүргийн нийгмийн ажилтан, багийн засаг дарга, халамж үйлчилгээний мэргэжилтнүүд оролцож, сургагч багшаар Азийн хөгжлийн банкны Олон улсын зөвлөх Питр Чан, Вай Чонг нар ажиллаж байна.
Сургалтаар мэдээлэл лавлагаа зуучлалын үйлчилгээг бэхжүүлэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, кейс менежментийн үйлчилгээний үйл ажиллагааны зааврыг боловсруулж, түүнчлэн эмнэл зүйн зааврыг боловсруулах явцыг тодорхойлж, Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй хөтөлбөр үйлчилгээтэй танилцаж, туршлага судлан харилцан мэдээлэл солилцлоо.