БоловсролWorld“Ид шидийн орон”Онцлох

“Ид шидийн орон”-ы салбар хөгжлийн төв Непальд нээгдлээ

Непалийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн, 150 сурагчтай, 7 жил контейнерт хичээллж буй гэр хорооллын нэгэн сургуульд “Ид шидийн орон” салбар хөгжлийн төвөө нээн, өөрсдөө тохижуулж өгсөн бахархам сайхан мэдээ байна. Ийнхүү хоёр тал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Мөн 150 сурагчийн нэг жилийн хичээлийн хэрэгслийг нь авч өгөн дэмжлэг үзүүлсэн байна.

“Монгол хүн авдаг биш өгдөг гэсэн агуулгаараа энэ төсөл маш чухал юм. Гадаад дахь олон Монголчуудын Непал найзууд нь баярлалаа гэж дамжуулаарай гэжээ. Энэ бол нөлөөллийн зөвхөн эхлэл юм. Монгол хүн гэхээрээ л гуйдаг, зээлдэг, авдаг гэсэн зүйл өөрчлөгдөх ёстой. Түүний тулд бага ч гэсэн нэгэн алхам хийлээ.

Цааш нь бодит үр дүн гарган, өргөжүүлээд явахыг хичээх болно” хэмээн “Ид шидийн орон”-ы үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудастаа онцолсон байна. 

Монголчууд дэлхийн хүүхдийн төлөө !

ӨМНӨ НЬ                                                                                                  ДАРАА НЬ
ӨМНӨ НЬ                                                                                                  ДАРАА НЬ
ӨМНӨ НЬ                                                                                                  ДАРАА НЬ

Эх сурвалж: Чадраабалын Ганжавхлан

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close