БоловсролХууль эрх зүйFocus

Төрийн байгууллагын 1311 албан тушаалтан авлигын эсрэг сургалтад хамрагдлаа

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 4 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Булган аймгийн ИТХ, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК, ИНЕГ  зэрэг байгууллага, салбарт хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулав.

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимтэй хамтран өдөр тутмын сонин болон мэдээллийн сайтууд дахь авлигын талаарх мэдээ, мэдээллийн агуулгад дүн шинжилгээ хийсэн ба дээрх судалгааны дүнг хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад танилцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл, нийтлэл бэлтгэхэд гардаг нийтлэг хүндрэл бэрхшээлийг тодорхойлж шийдвэрлэх, хамтран ажиллах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 1311 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close