ЕрөнхийлөгчХАА-н салбарОнцлох

ХАА-г дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өгөв

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаар” сургалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монголын банкны холбоо, мал аж ахуй, газар тариалангийн салбарын аж ахуй нэгж байгууллага, иргэд оролцов.

Сургалт-хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нээж үг хэлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нар сургалт хэлэлцүүлэгтэй холбоотой товч мэдээллийг хүргэлээ.

  • “Газар тариалангийн салбарт олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ
  • “Мал аж ахуйн салбар дах эргэлтийн хөрөнгийн зээл”-ийн талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх нар мэдээлэл өглөө.
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарын санхүүжилттэй холбоотой баримталж буй бодлогын талаар “Монголбанк”-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн
  • Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж болон зээлийн батлан даалтын сангийн оролцоо” сэдвээр Зээлийн батлан даалтын сан, Төсөл, бизнесийн хөгжлийн газрын дарга Э.Тамир
  • “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн шаардлага” сэдвээр “Хаан банк”-ны Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар, Зээлийн бодлого, зохицуулалтын газрын захирал Ч.Ганзориг нар,
  • “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн шаардлага” сэдвээр Төрийн банкны Зээлийн хэрэг бүртгэлийн хэлтсийн захирал Н.Энхтайван нар мэдээлэл өгсөн юм. 
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close