Орон нутагЭМЯОнцлох

ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын төлөөлөл Сэлэнгэ аймагт улаан бурханы тандалт үнэлгээ хийв

ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын шуурхай үнэлгээний баг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 11-12-нд ажиллаж, эрүүл мэндийн тогтолцооны тандалт, халдвар илрүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, эмнэлзүйн менежментийн бэлэн байдалд үнэлгээ хийгээд иржээ.  

Тус үнэлгээнд яаралтай тусламжийн болон эрчимт эмчилгээний тасаг, түргэн тусламжийн нэгжүүдийн хангамж, оношилгоо, эм, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн ажиллах хүчний нөөцийн бэлэн байдлын түвшинг тодорхойлох, халдвараас сэргийлэх хяналт, улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлыг тусгаарлах зэрэг эрэмбэлэн ангилалтыг зохион байгуулах, төлөвлөлтийг хангах, өвчний болзошгүй дэгдэлтийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний бэлэн байдал зэргийг хамруулав.

Мөн тус аймгийн “Номт хан”, “Эмнэх” өрхийн эрүүл мэндийн төвүүдийг улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, шилжүүлэх, мэдээлэх, бэлэн байдлыг хангах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэлгээнд хамруулсан байна.

Хамтарсан баг ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан голомтын байршилтай ойр, бүс нутгийг дамнасан шилжилт хөдөлгөөн ихтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан алслагдсан хилийн шалган нэвтрүүлэх цэг болон Алтанбулаг сум, Сүхбаатарын хил дээр 2023 оны дөрөвдүгээр сарын 13-нд ажиллаж, бэлэн байдлын үнэлгээ хийсэн юм.

Харин 14-нд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг болон сумдын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд улаанбурхан өвчний халдварыг илрүүлэх, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ, эмнэлзүйн менежмент, бэлэн байдал, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх зэрэг үр дүнтэй тандалтын тогтолцооны ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close