ЗТХЯатүтОнцлох

Монголд зочлох жилд автотээврийн салбараа бэлтгэж байна

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Тус зорилтын хүрээнд зам, тээврийн салбарт, агаарын тээврийн салбарын либерарчлал, нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлж, тийзний үнийг бууруулж, зорчигчийн галт тэрэгний үйлчилгээ, чанарыг сайжруулж аялал жуулчлалыг хөгжилд онцгойлон анхаарч байна.

Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Монголын аялал жуулчлалын жолооч нарын холбоо ТББ, Цаглашгүй мэдлэг ТББ хамтран жуулчин тээврийн жолооч нарыг “Жуулчин тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдалд жолоочийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт сургалтад хамруулж, серфикат /2023.04.15/олголоо.

Сургалтаар:

  • Зан харилцаа, үйлчилгээний соёл
  • Жуулчин тээврийн үйлчилгээний зохион байгуулалт, холбогдох дүрэм стандарт,
  • Зам, тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах,
  • Анхны түргэн тусламж үзүүлэх практик сургалт
  • Галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвээр сургалтад хамрууллаа.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close