“Цэнхэр алт” чуулганаар усны салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна
Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая уриан дор болж буй “Цэнхэр алт” чуулганы зорилго нь Монгол Улсын хүн ам, улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцөө хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглах хандлагыг улс орон даяар хэвшүүлэхэд оршино.
Чуулганаар усны салбарын тулгамдсан асуудлууд, Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл, Ус ба тогтвортой хөгжил, Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь Компакт гэрээ: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлууд болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалт ба уул уурхай зэрэг сэдвүүдээр илтгэл өрнүүлэх юм.