НийслэлFocus

Нөөцийн мах борлуулах цэгүүд

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногоос нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдан борлуулж эхэллээ.

Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бөгөөд энэ жил үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөгийн ханштай байна. 

Борлуулалтын цэгүүдийн байршлыг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close