Гадаад харилцааХАА-н салбар

Хорват улстай ХАА-н салбарт харилцаагаа өргөжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг Бүгд Найрамдах Хорват улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дарио Михелинийг хүлээн авч уулзлаа.  

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хорват Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ оны 03 дугаар сарын 10-ны өдөр тохиосон билээ.

Тус уулзалтаар дипломат харилцаа тогтоосон 30 жилийн түүхийг дүгнэн ярилцаж, дараагийн 30 жилд хөдөө аж ахуйн салбарт харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа хоёр тал илэрхийлсэн.

Тухайлбал, хоёр улс хөдөө аж ахуйн салбар дахь сайн туршлагаа харилцан солилцож, салбарын мэргэжилтнүүдийг Хорват Улсад бэлтгэх боломжийн талаар ярилцлаа.  

Мөн Хорватын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хүсэлтийн дагуу Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Хорват Улсын Эдийн засгийн танхим хамтран зохион байгуулахаар тохироод буй “Эдийн засгийн форум”-ыг зохион байгуулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран оролцох боломжтойгоо тус уулзалтаар илэрхийлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close