ЭМЯFocus

Сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах чиглэлийн сургалт боллоо

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх онол, практик хосолсон уулзалт /2023.03.14/ сургалт боллоо. 

Тус сургалтыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл сүрьеэгийн ирээдүйн төлөө ТББ-аас ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Сүрьеэгийн мэс заслын тасаг болон НЭМГ-тай хамтран “Үндэсний хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.  

Үүний үр дүнд  ахмад настан, чихрийн шижин, архины хамааралтай иргэдэд тусламж үйлчилгээгээ үзүүлдэг эмч мэргэжилтнүүд болон дүүргийн амбулаторийн эмч нар сүрьеэгийн ялган оношилгоо зөв хийх, цаашлаад сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, оношилгоог эрт үед нь илрүүлэх олон талын ач холбогдолтой болох юм.

Arslan.mn

Сургалт, уулзалтын үеэр ХӨСҮТ, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг “Өнөөдрийн сургалтаар сүрьеэгийн тусламж үйлчилгээнд юуг анхаарах вэ , тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх вэ, сүүлийн үеийн тоо мэдээлэл ямар байгаа вэ, төрийн болон төрийн бус байгууллага, холбоодын хамтын ажиллагаа ямар чухал вэ зэрэг асуудлуудаар мэдээлэл солилцож, эмч, мэргэжилтнүүдэд онол, практикийн дадлагажуулах сургалтыг зохион байгуулж байгаа нь онцлогтой болж байна.

Өнөөдрийн уулзалтаар бид бүхэн эрүүл мэндийн салбар, түүн дотор архины хамааралтай, ахмад настан хүмүүстэй ажиллаж байгаа Геронтологийн Үндэсний Төв, Аддиктологийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг  сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах талаас нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх, чадвахжуулах чухал алхам болж байна.

Сүрьеэ өвчин нь нийгмийн халдварт өвчин бөгөөд ихэвчлэн амьсгалын замаар дамждаг, цаашлаад нийгэм, эдийн засгийн маш томоохон хор хохирол учруулдаг сөрөг үр дагавруудыг авчирдаг учраас сүрьеэгийн тусламж үйлчилгэг сайжруулах, цаашид “сүрьеэгүй Монгол” болоход дан ганц эрүүл мэндийн салбарын биш бүх салбарынхан оролцоо, дэмжлэг чухал юм.

Ирэх 03 дугаар сарын 24-нд болох “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг энэ жил “Тиймээ, бид сүрьеэг устгаж чадна” гэсэн уриатайгаар улс орнууд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ,  нийслэл, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллага зэрэг төр болон төрийн бус байгууллагууд хамтран  эрт илрүүлэг үзлэг, сургалт сурталчилгааг олон нийтэд хүргэх чиглэлээр олон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.” гэв.

Arslan.mn

ЭСИТ ТББ-ын гүйцэтгэх захирал М.Тунсаг “Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг сайжруулах, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, эмчилгээний амжилтыг сайжруулах,  халдварт бус өвчин түүн дотор чихрийн шижин, архины хамаарал бүхий иргэд, ахмадуудад сүрьеэ өвчнөөс эрт илрүүлэг,  оношилгоо хийхэд анхаарах асуудлаар мэдээлэл солилцож, эмч, мэргэжилтнүүдийг илүү чадавхжуулахад анхааран ажиллаж байгаа. Энэ хүрээнд хамтарсан уулзалт, сургалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн  сургалт нь  эмч, мэргэжилтнүүдэд онол, практикийн мэдээлэл олгохоос гадна  ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн мэс заслын тасагт эмнэлзүйн дадлага хийлгэж,  сүрьеэгийн ялган оношилгоог хийх тал дээр илүү чадавхжуулж байгаагаар илүү ач холбогдолтой боллоо. Ахмад настан, архины хамааралтай, чихрийн шинжин болон амбулаторид тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эмч мэргэжилтнүүд эмнэлзүйн дадлагаар сүрьеэгийн бодит кейсүүдтэй танилцаж, цаашдын ялган оношилгоо үр дүнтэй хийх тал дээр суралцлаа.

Мөн уушгины бус сүрьеэгийн ялган оношилгоо, эмчилгээ, хяналтын талаар МУ-ын гавьяат эмч, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн мэс заслын тасгийн зөвлөх эмч  Ц.Рэнцэнмягмар онол, практик хосолсон мэдлэг, мэдээлэл олголоо. Энэ бол маш ач холбогдолтой сургалт боллоо.

Чихрийн шижинтэй иргэд хавсарсан оношоор сүрьеэгийн тусламж үйлчилгээнд оройтож ханддаг. Мөн ахмад настан болон архины хамааралтай, архисах өвчтэй хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөл байдаг. Үүнийг илрүүлж чадахгүйгээс болж хүндрэх тохиолдлууд гардаг. Тиймээс дээрх чиглэлийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, чадавхжуулах нь илүү цаг үе олсон сургалт болсон гэж харж байна. 

Сургалтыг зохион байгуулахад дэмжин ажилласан ХӨСҮТ-ийн СТСА, Мэс заслын тасаг, НЭМГ, Геронтологийн Үндэсний Төв , Аддиктологийн төв, Чихрийн шижингийн холбоод талархал илэрхийлье ” гэв.

Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close