Хөгжлийн банк 1 их наяд 170.6 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ
Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 6-ны хооронд нийт 1170.6 тэрбум төгрөгийн зээл барагдуулсан талаар мэдээллээ.
Тодруулбал үүнээс 814.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсанаас 14 зээл бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, нэг зээл үнэт цаасаар төлөгдсөн байна.
Хөгжлийн банк нь 2023 оны 3 дугаар сарын 6-ны байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байгөө бөгөөд үүнээс 29.6% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 791.4 тэрбум төгрөгийн, 70.4% нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.88 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна.