Хууль эрх зүйОнцлох
Нэр бүхий 32 хүнийг хилээр гарахыг нь хориглов
Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Энэхүү хэргийн гэм буруугийн шүүх хурал /2023.03.02/ Улаанбаатар чуулгын байранд боллоо.
Ингэхдээ дараагийн шүүх хуралдаан хүртэл дараах нэр бүхий 32 хүнийг хилээр гарахыг нь хориглов. Үүнд:
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
- УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
- Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ж.Үхэртар
- ХҮН-ын гишүүн Б.Найдалаа
- Б.Баттөр
- ЗГХЭГ-ын дэд дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамба
- БХБЯ-ны ТНБД, ТУЗ-ийн гишүүн С.Магнайсүрэн
- ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
- Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Т.Пүрэвсүрэн
- Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Б.Чинзориг
- Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Т.Оюунчимэг
- Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын мэргэжилтэн Д.Уянга
- “Монголдрай милк” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн О.Хуягцогт
- Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Г.Гантогтох
- Хувиараа хөдөлмөр эрхэлдэг Х.Баттулга
- “Монгол ус” ТӨҮГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Баярсайхан
- Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Л.Аззаяа
- Ё.Баатарбилэгийн төрсөн эцэг Б.Цэрэндаваа
- Ё.Баатарбилэгийн төрсөн дүү Ё.Доржсумьяа
- “Шинэ эрин” сургуулийн жолооч Ц.Цэвэгмэд
- Хөгжлийн банкны мэргэжилтэн асан Ц.Билгүүн
- ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа
- Г.Байгальмаагийн төрсөн дүү Г.Санжмятав
- “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон
- ЗТХЯ-ны дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ
- “Ган хүдэр орд” ХХК-ийн захирал Л.Ням-Очир
- Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн захирал асан М.Золжаргал
- Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
- ЗТХЯ-ны ТНБД асан, ТУЗ-ийн гишүүн Б.Батзаяа
- Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Баярчимэг нар юм.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх