Эдийн засагОнцлох
“Монголын төмөр зам” компани 64 мянган тонн ачаа тээвэрлэжээ
“Монголын төмөр зам” компани он гарснаас хойш төмөр замаар 64 мянган тонн ачаа тээвэрлээд байна.
Өнгөрсөн сарын байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар “Тавантолгой түлш” ХХК-ийн 36.4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлинг тээвэрлээд байсан бол өнөөдрийн байдлаар ачаа эргэлт 28 мянган тонноор нэмэгджээ.
Төрийн өмчит тус компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар өнгөрсөн оны 3 дугаар сараас зөвшрүүлэх тээврийг эхлүүлсэн юм. Ингэснээр 2023 онд ачаа тээвэрлэлтээ нэмж, 5 сая тоннд хүргэхээр ажиллаж байна.
Нэмж мэдээлэхэд, энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд төмөр замаар 2 764.0 мянган тонн ачаа тээвэрлэж, 82.2 тэрбум төгрөгийн орлого оржээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо