Орон нутагFocus

“Хөх сувд” мөсний баяр III сарын 1-5-ны өдрүүдэд болно

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулдаг. Энэ жилийн баярыг гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. .

Өнгөрсөн жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянга гаруй зочид, төлөөлөгчид, 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцож, нийт 2800 орчим автомашинтай зорин очсон билээ.

Мөн урлаачид Хөвсгөл нуурын мөсөн дээр уул, ус, хангай дэлхийгээ хайрлахыг уриалсан мөсөн хотхон, хүүхэд багачуудын тоглох мөсөн гулгуурын талбай, зураг авахуулж, дурсгалаа мөнхлөхөд зориулсан мөсөн байгууламж зэрэг 10 төрлийн мөсөн байгууламж бүтээсэн юм

Хөвсгөл нууранд өвлийн улиралд огт хөлддөггүй газрууд байдаг. Үүнийг өрх гэж нэрлэдэг.

  • Хөвсгөл нуурын “Ашихай”, “Мэргэний үзүүр”, “Хар ус”, “Хадан хүй” гэдэг газруудад жил бүр өрх гарч хөлддөггүй.
  • Энэ жилийн хувьд Хөвсгөл нуур ихээхэн цоорхой ихтэй хөлдсөн.
  • 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар “Жиглэг”, “Хар ус”, “Хачим” гэдэг газрууд хөлдөөгүй байсан ба бүхэлдээ битүү мөсөн бүрхүүл тогтсон ч мөсний даац хүн, мал машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм.
  • Иймд Ханх сум, Ренчинлхүмбэ сум, Чандмань-Өндөр, Хатгал, Цагааннуур сумын иргэд, тээвэрчид, амарч аялаж зугаалж байгаа иргэд аюулгүй байдлаа ханган мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.
333394717_891313352138736_2273827703880425363_n
332863190_2423300771173321_2253481145631487377_n
333031736_944669659859521_8202144578731258616_n
333197665_141969135431679_8402877446456693775_n
333199505_576670487820405_7872496932046329393_n
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close