Гадаад харилцааЭрүүл мэнд

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн ЭМ-ийн төсөл хэрэгжинэ

БНСУ-ЫН ТӨЛӨӨЛЛҮҮД СХД-ИЙН ЭМТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БНСУ-ын эрдэмтэн, судлаачдын баг өнгөрсөн жил буюу 2022 оны 11 дүгээр сард манай улсад зочилж, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төслийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлуудыг зохион байгуулсан.

Судалгааны дүнд үндэслэн СХД, ЧД-үүдийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд хоол, шим тэжээлийн дутагдал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амьсгалын замын өвчин, эмгэг болон эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр энэ оны зургаадугаар сард төслийн эхний шатыг хэрэгжүүлэхээр болжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү манай улсад энэ сарын 15-17-ны өдрүүдэд төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ. Энэ хүрээнд БНСУ-аас ирсэн зочид, төлөөлөгчид төсөл хэрэгжих СХД-ийн Нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн 12-р хорооны “Шэжиддүг” өрхийн эрүүл мэндийн төвд очиж ажиллаа.

Ирэх зургаадугаар сард эхлүүлэх төслийн эхний шатыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан, эмнэлгүүдэд шаардлагатай зүйлсийн тандалт, судалгаа хийж, эмч, ажилчидтай уулзаж ярилцлаа. БНСУ-аас 20 гаруй хүнтэй эмч, эмнэлгийн мэргэжилтний баг, бүрэлдэхүүн ирэх бөгөөд төслийн багийнхан сонгогдсон дүүргүүдэд ажиллав.

Энэ үеэр дээрх чиглэлийн хүрээнд зорилтот бүлгийн 4000 хүүхдийг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар тооцоолсон талаар Грийн хоспиталын хяналтын тасгийн эрхлэгч, Хатагтай Чой Юу Сон эмнэлгийн удирдлагуудтай уулзах үеэрээ хэллээ.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close