Эдийн засагОнцлох

Хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний үнэ 40 гаруй хувиар өсчээ

Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний үнийн харьцуулалтыг Үндэсний статистикийн хорооноос өгч байна. 

Ковид цар тахлын өмнөх үе буюу 2019 оны 1 дүгээр сард 1 литр сүүний дундаж үнэ 2730 төгрөг байсан бол энэ оны 1 дүгээр сард 3960 төгрөг болж, 45.1 хувиар өсжээ. 

Саримс 1 килограмм нь 2019 оны 1 дүгээр сард 505 төгрөг байсан бол энэ оны 1 дүгээр сард 6214 төгрөг болж өсжээ. 

Хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүнийг сонгож авч үзэхэд, нэр төрлөөс хамааран үнэ 40 хувиас 12.3 дахин өссөн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close