Эдийн засагОнцлох

ЖДҮХС-аас хөнгөлттэй зээл олгох төслийг цахимаар авч эхэллээ

Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/37 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагаа 2023.02.09-ний өдрөөс эхлэн цахим системээр дамжуулан 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авч эхэллээ.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
-Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт
-Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
-Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
-Зээлийн хүү: 3 хувь (жилийн)

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4. 1-т зааснаар “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх бөгөөд компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.

Төсөл хүлээн авах хугацаа:
-Эхлэх: 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 08:30 цагаас
-Дуусах: 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.

2023 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

1. Хүнсний үйлдвэр:
-Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
-Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр;
-Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
-Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр

2. Газар тариалан:
-Хүлэмжийн аж ахуй -Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ/Тэрбум мод хөдөлгөөн/
-Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах

3. Хөнгөн үйлдвэр:
-Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр
-Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр;
-Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл

4. Мал аж ахуй:
-Гахай, шувуу, зөгийн аж ахуй
-Эрчимжсэн мал аж ахуй
-Мал эмнэлгийн үйлчилгээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close