Засгийн газарWorldОнцлох

Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүнтэй баг өнөөдөр ниснэ

Хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2023 оны хоёрдугаар сарын 07) шийдвэрлэлээ.

Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд Онцгой байдлын эрэн хайх, аврах албаны бие бүрэлдэхүүн, эмч, сувилагч зэрэг нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг Турк улс руу илгээхээр шийдвэрлэлээ.

Олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох баг, бүрэлдэхүүний бэлтгэлийг хангах, аврах багийн бүрэлдэхүүн болон хүмүүнлэгийн тусламжийг гамшгийн голомтод шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болголоо.

Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ.

Мөн Турк, Сири улсад хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүний тусламжийг нэгэн ижил үзүүлнэ. Аврах баг өнөөдөртөө багтаж хөдлөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close