World

Монголчууд Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний аврах баг илгээнэ

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Турк Улсад дэмжлэг үзүүлэхээр 35 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний аврах баг болон нэн шаардлагатай эд материалын тусламж илгээхээр шийдвэрлэлээ. Сири Улсад мөн хүмүүнлэгийн тусамж үзүүлэх юм.

Туркт болсон газар хөдлөлтийн улмаас тус улс IV зэргийн онцгой байдал зарлав. Тэгвэл АНУ, Япон, Азербейжан, Узбекистан, Энэтхэг, Испани, Румын, Малайз, Орос, Франц, Алжир, Гүрж гэх мэт улсууд аврагчид болон эрэлч ноход, явуулын эмнэлгүүдийг илгээгээд байна.

Түүнээс гадна Истанбулын онгоцны буудал сайн дурынхнаар дүүрэн бөгөөд олон мянган Турк залуус гамшиг болсон бүсэд очиж ажиллахаар явж байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close