АНОнцлох

АН-ын даргаар сонгогдсон Д.Ганбатыг материалыг УДШ-д бүртгүүлэхээр өглөө

Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгууль 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр болж, сунгаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Энхсайхан, АН-ын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, БГД-ийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар, ЧД-ийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн юм.

79 мянган гишүүн оролцсон санал хураалтаар УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат 21.027 хүний санал авч, намын даргаар сонгогдон, АН-ын XVI их хурлаар ёсчлон батламжилсан.

Ардчилсан намын даргаар сонгогдсон Д.Ганбатыг бүртгүүлэх материалыг Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд өмнө нь УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга ажиллаж байсан, мөн 2012, 2020 онуудын сонгуулиар нэр дэвшиж, сонгогдсон юм.

УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбатын намтар 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1977 онд Баянхонгор аймгийн Галуут сумын 8 жилийн дунд сургууль
  • 1979 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургууль, механик инженер
  • 2004 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1982-1984 онд Ардын арми, салаан захирагч
  • 1989-1992 онд Ардын армийн салбарын техникийн орлогч инженер
  • 1992-1996 онд Монгол Оросын хамтарсан “Баянбулаг” компанийн дэд захирал
  • 1996-1999 онд Түүх, соёлын дурсгал сэргээх газрын дарга
  • 1999-2004 онд Техник импорт ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2004-2012 онд Техник импорт ХХК-ийн ерөнхий захирал
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2016-2020 онд Техник импорт ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close