Нийгэм

“Гавьяат хуульч” Т.Ганбаатарт хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын “Гавьяат хуульч” цол тэмдгээр шагнагдсан цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Т.Ганбаатарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр /2023.01.12/  зохион байгууллаа.

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат болон алба хаагчид, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны гишүүд оролцож хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын гавьяат хуульч Т.Ганбаатар нь 1987 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны хилийн ба Дотоод цэргийн удирдах ерөнхий газарт Автын байцаагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар, Замын цагдаагийн газрын Дэд дарга хүртэл дэвшин томилогдож, цагдаагийн байгууллагын хөгжил, дэвшилд өөрийн хөдөлмөр бүтээл, мэдлэг оюунаа зориулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдыг удирдан зохион байгуулах чиглэлээр цэрэг, цагдаагийн байгууллагад тасралтгүй 38 жил идэвх зүтгэл гарган ажилласан юм. 

Монгол Улсын “Гавьяат хуульч” Т.Ганбаатар танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close