БНСУ-ын буцалтгүй тусламжаар БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага КОЙКА, АМГТГ хамтран “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний нөөцийн чанарын удирдлагын тогтолцоог бий болгох” төслийг 2021-2025 онд хэрэгжүүлж байна.
Энэхүү төслөөр газрын тосны бүтээгдэхүүн болон эрчим хүчний нүүрсний чанарын хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд: Газрын тосны бүтээгдэхүүний болон нүүрсний чанарт хяналт тавих мэргэжилтэн, шинжээчдийг чадавхижуулах, чанарын хяналтын лабораторийг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, чанарын хяналтын эрх зүйн орчныг боловсронгүй болгох зэрэг ажлууд хийгдэнэ.
Төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газар (K-PETRO), туслан хэрэгжүүлэгч байгууллагаар БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт ашигт малтмалын корпораци (КОМИР) байгууллагууд ажиллаж байна.
2022 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 5-ны өдрүүдэд АМГТГ-ын дарга Л.Баярмандал тэргүүтэй АМГТГ-ын холбогдох албан хаагчид К-ПЕТРО байгууллагын урилгаар БНСУ-д томилолтоор ажиллаж төслийн хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Дашрамд дуулгахад АМГТГ-нь БНСУ-ын К-Петро байгууллагатай 2017 оноос хойш газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.