Төрийн нарийн бичгийн дарга Б. Бямбадагва АМГТГ-ын үйл ажиллагаатай танилцав
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б. Бямбадагва АМГТГ-ын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Тус газрын удирдлагууд байгууллагын чиглэл үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажил, ололт амжилт, тулгамдсан асуудлын тухай мэдээлэл өгч, санал хүсэлтээ илэрхийллээ.
Энэ үеэр УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б. Бямбадагва хэлэхдээ УУХҮЯ-наас боловсруулсан бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, Ашигт малтмалын тухай тухай хуулийг шинэчилэн боловсруулахтай холбоотой асуудлууд, хайгуулын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, холбогдох мэдээллийг нэгдсэн системд оруулах зэрэг ажлуудыг хийх, юуны өмнө сахилга зохион байгуулалтыг чанд сахиж, аж ахуйн нэгж, иргэнд чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч, төрийн албаны тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах ёстой” гэв.